
Ерөнхийлөгч Уго Чавес венесуэлийн ням гаригийн “Ало Presidente” нэвтрүүлэгт оролцож , хэлсэн үгэндээ Испанийн эзэн хаан “Намайг дахиад дуугүй байгаарай” гэж загнахгүй байлгүй дээ гэж наргиан болгон хэлээд эзэн хааныг их хүндэлдэг, хуучны анд найз нөхөр хэмээн хэлжээ.
Иймэрхүү байдлаар Чавес “Чи ер нь дуугүй сууж болохгүй байна уу” гэж тэвчээрээ алдсан эзэн хаан хашгирсныг наргиан болгон өнгөрөөсөн байна. Испанийн засгийн газрын тэргүүн Хосе Луис Сапатеро үг хэлж байхад нь Чавес хажуунаас үг хэлж яриагийг нь дахин дахин тасалдуулж байсан тул эзэн хаан аргаа бараад Чавест хатуухан сануулга өгсөн удаатай.
Ибероамерикийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дараачийн ээлжит уулзалт ирэх 12 дугаар сард Аргентин улсад болох юм байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг