
Та өөрийн профайл үүсгэн анкетаа байршуулахын тулд:
Нэг. Эхлээд бүртгэлээ үүсгэх хэрэгтэй.
1. Вэбийн баруун дээд талд байрлах Бүртгүүлэх гэсэн хэсэгт нэвтэрнэ.
2. Бүртгэлийн цонх нээгдэхэд Хэрэглэгчийн төрөл хэсэгээс Ажил горилогч гэсэн хэсгийг сонгоно.
3. Имэйл гэсэн хэсэгт өөрийн имэйл хаягаа оруулна.
4. Хэрэглэгчийн нэр хэсэгт jobnews-т нэвтрэх ID-гаа оруулна. Энэ нь таны нэр байх нь тийм ч тохиромжтой биш бөгөөд давтагдахааргүй байх хэрэгтэй./ Латин үсгээр /
5. Нууц үг гэсэн хэсэгт дахин нэвтэрэхэд хэрэглэх өөрийн нууц үгээ оруулна
Хоёр.Үүсгэсэн бүртгэлийн дагуу Нэвтрэх хэсгээр www.job.news.mn –д нэвтэрч өөрийн профайлыг үүсгэн анкетаа байршуулах боломжтой юм.
Та өөрийн анкетын хэсгээс дараах 3 төлөвөөс сонгох давуу талтай ба эдгээр нь:
Нээлттэй – Хэрэв та энэ төлөвийг сонговол Ажил олгогч нар таны мэдээлэлтэй бүрэн гүйцэд танилцах боломжтой болно. Энэ нь ажил идэвхтэй хайж байгаа хүмүүст тохиромжтой төлөв юм.
Хязгаарлагдмал- Энэ төлвийг сонгосон бол таны овог нэр, холбоо барих хаяг, ажлын газрын нэр харагдахгүй . Энэ төлөв нь ажил эрхэлж байгаа хүмүүст илүү тохиромжтой.
Хаалттай – Таны анкет мэдээлэл сайтад байгаа боловч ямар ч ажил олгогчийн хайлтанд илрэхгүй. Илүү тогтвортой ажиллаж байгаа бөгөөд шинэ ажил сонирхоогүй хүмүүст тохиромжтой.
Та jobnews-т нэвтрэн өөрийн анкетаа үүсгээрэй. Танд амжилт хүсье!