
2010 онд МИАТ компани ОХУ-ын “Аэрофлот”, БНСУ-ын “Кореан Эйр” компанитай аяллын код хамтран эзэмших гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү гэрээг “Кореан Эйр”-тэй байгуулснаар МИАТ компани зорчигчдодоо зарим өдөрт хоёр удаа, долоо хоногт 12 удаагийн аяллаар зорчих өргөн бололцоо бүрдүүлжээ. Ингэснээр АНУ, Зүүн Өмнөд Ази руу нисч буй зорчигчид “Кореан Эйр”-ийн билетээрээ Улаанбаатараас Сөүл рүү МИАТ-ын аяллаар зорчин өдрийн цагаар бууж, “Инчеон” нисэх буудалд олон цаг хүлээлгүйгээр Сөүлээс АНУ, Зүүн Өмнөд Азийн хот руу “Кореан Эйр”-ийн аяллаар дамжин нисэх бололцоотой болж байгаа юм. Түүнчлэн МИАТ компани энэ зун зорчигчдынхоо эрэлт хэрэгцээнд нийцүүлэн Азийн хэд хэдэн чиглэлд захиалгат нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.
Х.Сүрэн