Хоёр тэрбум төгрөгийн нөхөн төлбөр барагдуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Хоёр тэрбум төгрөгийн нөхөн төлбөр барагдуулжээ

Даатгалын салбар нь Монголд жинхэнэ утгаараа үүсч хөгжиж буйг гэрчлэх томоохон үйл явдал боллоо.
Бодь
Даатгал компани МИАТ хувьцаат компанид онгоцны даатгалаар хоёр тэрбум
төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулсан нь харилцагчдынхаа бизнесийн
тогтвортой байдлыг бүрэн хангаж учирсан бэрхшээлийг даван туулахад
санхүүгийн найдвартай түнш болохоо батлан харууллаа.

Тус компани
нь өмнөх жилүүдэд дотоодын агаарын тээврийн компаниудын онгоцонд
учирсан осол гэмтлийн хэд хэдэн удаагийн тохиолдлуудад гэрээнд заасан
үүргээ маш сайн биелүүлж, давхар даагч нарын хамтаар нөхөн төлбөр олгож
байсан туршлагатай, манай тэргүүлэх даатгалын компани юм.

Бодь
Даатгал компанийн чадварлаг хамт олон аливаа байгууллагад эрсдэлийг
үнэлэх, тодорхойлох, урьдчилан тооцох зэргээр мэргэжлийн зөвлөгөө
өгөхөөс гадна агаарын тээвэр, эрчим хүч, уул уурхай, барилга зэрэг
эрсдэл өндөртэй салбаруудад олон улсын жишигт нийцэх даатгалын
хамгаалалтад хамрагдах боломжийг бүрдүүлсээр байна.

Бизнесийн
эрсдэлээ амжилттай удирдах, олон улсын найдвартай давхар даатгалд
хамрагдах боломжоор хэрэглэгчдээ хангадаг нь тэдний давуу тал бөгөөд
харилцагчдаа санхүүгийн алдагдлаас найдвартай хамгаалж өрсөлдөх чадвараа
илүү нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж чаддаг.

Даатгах, даатгуулах
харилцаа нь дэлхий нийтэд XVIII зуунд анх үүсчээ. Даатгал нь эдийн
засгийн хувьд санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мөнгөн
хуримтлал үүсгэн нөхөн төлбөрийн хэлбэрээр буцаан хуваарилж алдагдлаас
хамгаалах онцгой үйл ажиллагаа юм. Даатгалыг бид өдөр тутмын хэрэглээ
болгон хэвших нь ирээдүйд эдийн засгийн болоод сэтгэл зүйд эерэг нөлөө
бүхий баталгаа болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж