
Инээдмийн адал явдалт, анимейшн кино болох "Megamind" хоёр дахь долоо хоногтоо АНУ-гийн box office-ыг тэргүүллээ. Гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой энэхүү инээдмийн кино нээлтээ хийснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд нийтдээ 89,8 сая ам.доллар олоод байгаа юм. Харин жагсаалтын хоёрдугаар байрт энэ сарын 12-нд нээлтээ хийсэн “Unstoppable” кино 23 саяын амжилтаар оржээ. Denzel Washington гол дүрд нь тоглосон адал явдалт энэхүү кино гуравхан хоногийн дотор 23 саяыг олсон нь томоохон амжилт ба дараа долоо хоногийн box office-т тэргүүлж магадгүй хэмээн таамаглаж байна. Мөн энэ долоо хоногт "Harry Potter and the Deathly Hallows: Part 1" театруудаар гарч эхлэх ба шилдгийн жагсаалтад цахиур хагална хэмээн мэргэжилтнүүд тооцоолоод байна. Харин энэхүү анги нь 3D-гээр гарахгүй ба дараагийн анги буюу хоёрдугаар бүлэг нь 3D-гээр гарах юм.
Хөгшчүүдийн хоршил болсон “Red” шилдгийн жагсаалтад мөн л багтжээ. Инээдмийн адал явдал энэхүү кино нээлтээ хийснээс хойш нийтдээ 79 саяыг олоод байгаа ба өнгөрсөн долоо хоногт 5 саяыг олжээ. Харин бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон аймшгийн кино болох “Saw”-ын төгсгөлийн анги болох “Saw 3D” киноны багийнхны урьдчилан таамаглаж байсан шиг их амжилт олж чадаагүй ч есдүгээр байрт бичигджээ. Энэхүү кино нээлтээ хийснээс хойш нийтдээ 43 саяыг олоод байгаа юм.
“Megamind” $30,055,000
“Unstoppable” $23,500,000
“Due Date” $15,530,000
“Skyline” $11,678,000
“Morning Glory” $9,625,000
“For Colored Girls” $6,750,000
“Red” $5,114,000
“Paranormal Activity 2” $3,050,000
“Saw 3D” $2,750,000
“Jackass 3D” $2,300,000
Н.Наран