Амжилтаараа ялгар: Оросын тэрбумтан Роман Абрамович

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Амжилтаараа ялгар: Оросын тэрбумтан Роман Абрамович

Английн алдарт Чэлси клубын эзэн, тэрбумтан Роман Абрамовичийн сонирхолтой намтрыг орууллаа. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад манай хойд хөрш Оросын олон төлөөлөгчид байдаг. Тэдний нэг нь Роман Абранович юм.

"Форбс" сэтгүүлийн мэдээлж байгаагаар Абрамовичийн хөрөнгө нь 14 тэрбум долларт хvрч, Оросын хамгийн баян хүн болоод байна. Английн хөл бөмбөгийн "Челси" багийг худалдан авч, түүндээ дэлхийн нэр алдартай тамчирдыг мөнгөөр цохин худалдан авч эхэлсэн.

Үүний үр дүнд "Челси" нь бараг л дэлхийн хамгийн баян хөл бөмбөгийн баг болж хувирсан бөгөөд нутагт нь тvvний талаар онигоо зохиож "Абрамовчийн муур нь Оросын хөл бөмбөгийн "Шинник" багийг мөнгөөр зодож авлаа" гэж ёжлох болсон. Бvтэн өнчин жаал хэрхэн дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болтлоо туулсан зам, арга барилын талаар уншигч танд хvргэж байна.

Роман Абрамович нь 1966 оны 10-р сард Саратов хотноо төржээ. Эх нь түүнийг ойтой байхад өөд болж, эцэг нь тvvнийг 4 хүрэх үед үйлдвэрийн ослоор амиа алдсан байна. Авга ах нь бvтэн өнчин Романыг өөрийнхөө асаргаанд авсан болохоор бага нас нь Комид өнгөрөв. Багадаа ямагт эелдэг, найрсаг, даруухан байдаг хүүхэд байсан гэж тухайн vед хамт байсан хvмvvvс нь хожим дурссан байдаг. 1983 онд Роман Абрамович нь Үйлдвэрлэлийн их сургуульд элсэж тэндээ хоёр дамжаа сураад Москвагийн нефтийн их сургуульд элсэн суралцсан байна. Гэвч сургуулиа дуусгаж амжилгvй цэрэг татлагаар Зөвлөлтийн армид алба хаахаар болов. Tvvнтэй нэг ангид алба хаасан нэгэн нь хожим нь "Намайг Киржач гэдэг хотын цэргийн ангид хуваарилсан юм. Тэнд би байлдагч Абрамовичтай танилцсан. Ромка /Бид түүнийг дандаа ингэж дууддаг байсан юм/ нь маш найрсаг, эвсэг залуу байж таарсан. Тэр шинэ цэрэг байхдаа ч тэр, хал болсон хойноо ч гэсэн хэнтэй ч маргаж, нударга зөрvvлж байгаагvй юм. Их сургуулиас татагдсан болохоор цэргийн ангийн диспетчер маягийн алба хашин орж, гарч байгаа хүмүүсийг бvртгэдэг байсан. Гэхдээ миний л мэдэхнээ хүн бvртгээд сууж харагддаггvй байсан юм. Дандаа л засварын цехед л засварчдын хамт тохойгоо хүртэл тосонд хутгалдчихсан л явж байдаг байлаа" гэжээ. Тухайн үедээ Роман нь өөрийнхөө зохион байгуулах авьяасыг гаргаж чөлөөт цагаараа спортоор хичээллэж, тэр бvv хэл хөл бөмбөгийн баг хүртэл бүрдүүлэн тоглодог байжээ. Гэхдээ тэрээр хэнийг ч албан хүчээр багтаа тоглуулж байгаагvй, хүмүүс өөрсдөө дагадаг байсан гэж хамт алба хааж байсан хүмүүс нь дурссан байна. Армид алба хаасныхаа дараагаар сургалтаа үргэлжлүүлэв. Абрамович нь энэ үеийнхээ талаар хожим "Сургуульд сурч байхдаа хэдэн найз нартайгаа хамтран "Уют" /тохь тух/ гэдэг нэртэй хувиараа эрхлэх аж ахуй байгуулсан. Тэнд бид хуванцар тоглоом хийж зардаг байсан юм. Дараа нь би бирж дээр брокер хийдэг болсон" гэжээ. Бизнес нь дажгүй явж байтал гэнэт 1992 оны 6-р сард түүнийг урьдчилсан хорих төвд хорьчихлоо. Tүүнийг улсын өмчийг их хэмжээгээр шамшигдуулсан хэргээр буюу 55 вагон дизель түлш хулгайлсан хэрэгт сэгжиглэсэн нь тэр байж. Энэ нь тухайн үеийн ханшаар дөрвөн сая рубль болж байв. Тухайн үеийн сонин хэвлэлд гарч байснаас нь vзвэл Ухта хотоос Москвад 55 вагон буюу 3.5 мянган тонн дизель түлштэй цуваа ирээд Калининград мужийг чиглэн явсан боловч замдаа ор сураггvй алга болсон байна. Галт тэргийг Сыктыкварын АВЭКС-Коми" компани xүлээн авах ёстой байтал Абрамовичийн "АВК" компани замаас нь авчихсан юм байж. Роман Абрамович өөрт тулгасан хэргийг 100 хувь хүлээж байцаалтын протокол дээр өөрийн гараар "Би "АВК"-ийн ерөнхий захирлын хувьд улсад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахад бэлэн байгаагаа нэмж онцолмоор байна" гэж бичсэн нь өдгөө архивт хадгалагдаж байдаг гэнэ.

Мөрдөн байцаалт дуусч мань эр ял авдаг дээрээ тулчихсан байтал гэнэт Латви Америкийн хамтарсан vйлдвэрийн эзэн Чиковани гэгч нөхөр хаанаас ч юм бэ гараад ирсэн байна. Энэ хүний толгойлдог компани нь 55 вагон тvлшний төлбөрт Зсая 800 мянган долларыг Ухтагийн нефть боловсруулах vйлдвэрт өгчихсөн гэлээ. Тэгсэн цааш нь бvр гайхалтай юм бол энэ компани нь нефтийг хvлээж авах ёстой байсан "АВЭКС-Коми" компанитай тvлш нийлүүлэх гэрээ байгуулаад, төлбөрийг 1992 оны 12-р сарын 31-ний дотор хийнэ гээд заачихсан болж таарав. Энэ нь Роман Абрамович улсад ямар ч хохирол учруулаагvй, зүгээр компани хоорондын бага зэрэг үл ойлголцол болж хувирсан тул эрүүгийн хэргийн "гэмт хэргийн бvрэлдэхүүнгүй" гэсэн vндэслэлээр хаав. 1993 онд Роман Абрамович бизнесээ үргэлжлүүлэн хийж Ноябрьск хотоос түүхий нефть зарах болов. Мань эр тус хотын нефть боловсруулах үйлдвэрийн захирлын xүүтэй нь танил байснаа ийнхүү өөртөө маш үp ашигтайгаар эргүүлжээ. Түүхий нефтийн Оросын ба Дэлхийн зах зээл дэх үнийн ялгаан дээр ийнхүү тоглосоор хөл дээрээ баттай тогтож чадав. Тэр жилдээ "Альфа банк"-ны эздийн урилгаар Карибын арал дээр амарч байхдаа Оросын өөр нэгэн алдартай тэрбумтан Березовсзкийтэй танилцсан байна. Дараа нь тvvнтэй хамтран хэд хэдэн компани байгуулав. Тэдгээрийг ашиглан хожим нь их хэмжээний хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр асар бага үнээр Оросын тав дахь том нефть олборлох компани "Сибнефть"-ийг хувьчлан авсан байна. Хожим нь Оросын тєрийн хяналтын албанаас шалгалт хийж үзэхэд энэ наймаа нь улсад 18.6 триллион рублийн хохирол учируулсан болох нь тогтоогдсон юм. Гэвч зохих албад нь хувьчлалыг дахин хийх асуудлыг авч vзэх нь бүү хэл сөхөө ч үгүй байдаг. 1999 онд Роман Абрамович нь Чукоткийн тойргоос Төрийн думын гишүүнээр сонгогдлоо. Думд байхдаа нэг ч нам, нэг фракцийн гишүүн болж байгаагүйгээрээ онцлог. 2003 оноос өдгөө шоронд ял эдэлж байгаа Ходорковскийн "ЮКОС" компанитай "Сибнефть"-ийг нийлүүлснээр газрын тосны олборлолтоор Оросын хамгийн том, дэлхийн дөрөв дэх том компанийг байгуулсан боловч удалгvй бутарсан. Тэгээд ч удалгvй Оросын эрх баригчид мөнгөндөө хахаж цацан хуулинд ч захирагдахаа байсан олигархуудын эсрэг дайн зарлаж ЮКОС-ын тэргүүн Ходорковскийг баривчилсан. Роман Абрамович ч гэсэн энэ дуулианд хэлмэгдэж магадгvй байсан ч "Сибнефьт"-ийн өөрийн мэдэлд байсан бvх хувьцааг улсад зарчихаад мултарсан гэсэн яриа бас байсан. 2000 оноос хойш Чукоткийн автономит тойргийн амбан захирагч хийж байсан тэр хэрэг бишдэж магадгүй гэсэн болгоомжлолоос үндсэн хөрөнгөө хилийн чанад руу шилжүүлэх алхмуудыг авч эхлэв. Үүний үр дүнд тэрээр английн хөл бөмбөгийн "Челси" багийг худалдан авчээ. Худалдан авсныхаа дараа дэлхийн хамгийн үнэтэйд тооцогддог тамирчдыг өндөр үнээр худалдан авч багтаа тоглуулах болсон. Үүнд нийтдээ 265 сая фунт зарцуулсан нь 500 сая гаруй долларын хөрөнгө юм. Үүнийхээ ачаар "Челси" нь 70 гаруй жилийн дараа дахин Английн аварга болж байсан юм. Гэвч тамирчид худалдан авахад их хэмжээний мөнгө зарсан зэргээс болж зөвхөн өнгөрсөн жилд гэхэд л "Челси" нь 140 сая фунт буюу 300 гаруй долларын алдагдалтай ажиллажээ.

Гэвч багийн дасгалжуулагчийн мэдээлж байгаагаар Абрамович энэ их алдагдлын талаар сайн мэдэж байгаа. Түүнчлэн баг нь 2009-2010 он хүртэл алдагдалтай ажиллаад ашгаа өгч эхэлнэ гэдгийг сайн мэдэж байгаа болохоор нэг ч их санаа зовохгүй байгаа гэнэ. Үүнээс гадна Роман Абрамович нь дэлхий дээр хөнгөн цагааны үйлдвэрлэлээрээ толгой цохидог «Русский алюминий» компаний 50 хувь, "Аэрофлот"-ын 26 хувийг эзэмшдэг. Мөн түүнчлэн цахилгаан станц, ачааны болон хөнгөн тэрэгний үйлдвэр, цаасны үйлдвэр, банк, даатгалын компани гээд асар олон компаний эзэн. Түүний мэдлийн эзэнт улсад ОХУ-ын үндэсний нийт бүтээгдэхүүний дөрвөн хувь нь ноогддог байна. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг энэ хүн үе үе cvp дуулиантай наймаа хийж дэлхий дахины анхаарлын төвд ордог. Тун саяхан гэхэд л тав дахь завиа худалдан авсан байна. Энэ завь нь хараахан баригдаж дуусаагvй байгаа бөгөөд дуусвал 122 метр урттай, зочдын найман тэнхимээс гадна ажлын өрөө, кинотеатр, спорт заал, хvvхдийн тоглоомын газар хоёр, нисдэг тэрэгний гараж гээд тэр бvр жижиг хотуудад ч байдаггvй зүйлээр өвч тоноглогджээ. Завийг барьж дуусахад vнэ нь 200 сая долларт хvрэх юм байна. Үүнээс гадна Абрамович нь 86 метрийн урт «Ecsta Sea», 108 метрийн урт «Le Grand Bleu», 115 метрийн урт «Peloru», 90 метрийн урт «Project 790» гэсэн дөрвөн завьтай. Гэхдээ эднийг завь гэхээсээ илvv хөвдөг орд харш гэвэл илүү зохимжтой. Жишээ болгож 115 метрийн урттай «Peloru» завьны талаарх зарим зүйлсийг сонирхуулъя. Энэ завийн Германд барьсан. Ганц удаа тvлшээ цэнэглээд л дэлхийг тойрч чадна. Дээд зэргийн бөх бат болохоор ямар ч далайн шуурганд нурахгүй, живэхгүй. Дотор өрөөний тохижилт нь таван одтой зочид буудлынх шиг. Баг нь 40 гишүүнтэй, тэд шаардлага гарвал жижиг шумбадаг завиар хөвж, аврах ажиллагаа явуулсан ч болно. Завинаас гадна Абрамович нь хэд хэдэн зочид буудал худалдан авсан нь ихээхэн дуулиан тарьлаа. Туркт 100 гектар газар баригдаж байгаа нэгэн зэрэг 1258 хүн, 527 өрөөгөөр үйлчлэх чадвартай зочид буудлыг худалдан авсан байна. Энэ мэтээр зартай тэрбумтны худалдан авсан үнэтэй эд зүйлсийн талаар яриад байвал барагдахгүй биз ээ. Бvтэн өнчин жаал 40 насныхаа өмнөхөн 14 тэрбум доллартай толгой баячуулын нэг болчихсон явна гэдэг яавч чамлахааргvй амжилт. Харин энэ өндөрлөгтөө байсан хэвээр байх эсэхийг нь цаг хугацаа харуулаад өгөх биз.

Эх сурвалж: ankhaamn.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж