Өнгөрсөн долоо хоногт 10 төрлийн халдварт өвчний 72 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ сарын 27-нд Засгийн Газрын хөрөнгөөр 300 мянган хүн тун томуугийн цартахлын H1N1 вирусийн халдварын эсрэг вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн хүлээн авсан аж. Харин өнөөдөр ДЭМБ-ын тусламжийн 170.000 хүн тун вакциныг хүлээн авна гэж ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасан ярилаа.
Б.Анх