
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.00 цагаас хуралдана. Тус хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг авч хэлэлцэх юм байна. Мөн Өмгөөллийн тухай хуулийн төсөл шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүд хэлэлцэх эсэх, Түлш эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтциййг хөгжүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажээ.
Г.Дарь