С.Өлзийхүү оновчтой сонголт хийж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

С.Өлзийхүү оновчтой сонголт хийж чадсангүй

Долоо дахь жилдээ зохион байгуулагдсан “Гэгээн муза-2009” наадмын улаан хисвний ёслолд “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү хуниастай урт ногоон даашинзаар гоёв.  Маргад ногоон эсвэл гялалзсан фактургүй материал байсан бол арай илүү сонголт байх байсан болов уу. Алтлаг туяатай энэ “нялцгай” ногоон даашинз загварын хувьд ч гоц гойд зүйлгүй байв. Гялалзсан материалтай, тэгээд дээрээс нь энгэртээ гялтганасан чимэглэлүүд хэтэрхий ихтэй байсан нь даашинзыг бүр үнэ цэнэгүй харагдуулж байсан. Даашинзныхаа өнгөтэй хослуулж, толгойндоо ногоон торгон тууз зүүсэн нь хамгийн оновчгүй аксессуар байлаа. Энгэртээ их чимэглэлтэй даашинз өмссөн тохиолдолд хүзүүндээ нүсэр гоёл чимэглэл зүүх нь бас л оновчгүй сонголт.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж