“Зоос”-ын хэргийг шалгахад саад учруулж байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

“Зоос”-ын хэргийг шалгахад саад учруулж байна гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын мөрдөн байцаах газрынханд “Зоос “банкны хэргийг шалгах явцад нь Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч н.Сүхбаатар албан тушаалын байдлаа ашиглан мөрдөн байцаалтад саад учруулж байна гэх үндэслэлээр Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд гомдол гаргасан байна. Одоогоор тус банкны ТУЗ-ийн дарга Д.Батбаяр, Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн нар Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд хоригдож буй. Харин “Зоос” банкны захирал асан Ш.Чуданжий Ганц худагт 14 хоног  цагдан хоригдож  эрүүл мэндийн байдлын  улмаас суллагдсан юм.

    Н.Бүжээ
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж