У.Хүрэлсүх Социнтернийн хуралд мордов

Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх Социнтернийн хуралд мордов

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй тус намын төлөөлөгчид СоцИнтернийн Зөвлөлийн хуралд оролцохоор өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудлаас мордлоо.
СоцИнтернийн Зөвлөлийн хурал нь 2010 оны арваннэгдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Францын Парис хотноо болох юм. Тус хурлаар намынхаа XXVI Их хурлыг амжилттай хуралдуулж намын уугуул нэрийг сэргээн авсан Монгол Ардын Нам нь шинэ нэрээ СоцИнтернд уламжилж бүртгүүлэх юм. Түүнчлэн СоцИнтернийн гишүүн намуудад намын Их хурал, түүнээс гаргасан шийдвэрүүдийг танилцуулж мэдээлэл хийнэ.
Мөн хурлын үеэр СоцИнтернийн нөлөө бүхий намуудын удирдлагуудтай хоёр талын уулзалтуудыг хийж, хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар санал бодлоо солилцох аж. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга М.Энхболд, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд шинээр сонгогдсон зарим гишүүд, орон нутгийн намын төлөөлөл багтжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж