
Сэжигтэнг Кембрижшир мужаас баривчлан цагдаагийн газар авчирч байцаагаад барьцаагаар сулласан байв. Түүнд хүний аминд халдсан гэх хэрэг тулгах бололтой. Сэжигтний нэр хэлэгдээгүй ба тэрээр Англи Раскин (Anglia Ruskin University) их сургуулийн оюутан гэнэ.
Арваннэгдүгээр сарын 10-нд сургалтын төлбөр нэмэгдэх гэж байгааг эсэргүүцсэн жагсаал болж 50 мянга орчим хүн оролцжээ. Эсэргүүцэл гаргасан хүмүүсийн ихэнх нь тайвнаар жагссан ба хэдэн арван залуус л эрх баригч консерватив намын байранд дайран орж үүдний өрөөг нь сүйтгээд цагдаа нартай зодолдсон байв. Мөн тэд байрны дээвэр дээр гараад цагдаа нарын дээрээс янз бүрийн зүйлийг шидэлжээ.
Хамгийн сүүлчийн мэдээгээр 56 оюутан голдуу залуусыг барин саатуулсан ба тэдний дунд насанд хүрээгүй хүн ч байгаа ажээ. Хожим тэднийг мөрдөн байцаах хугацаанд сулласан байв.