Обама баячуудын татварыг нэмэхээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

Обама баячуудын татварыг нэмэхээс татгалзав

Өндөр орлоготой америкчуудын татварыг нэмнэ гэж байснаас Обама татгалзан тэдэнд татварын хөнгөлөлтийг нь хэвээр үлдээхээр болов.
Өнгөрсөн долоо хоногт Барак Обама конгрессийн доод танхимын олонх болсон бүгд найрамдахчуудтай татварын хөнгөлөлтийн талаар ярилцахад бэлэн байна гэжээ. Огайо мужаас сонгогдсон бүгд найрамдагч Жон Бенер нам нь бүх төвшнийхэнд татварын хөнгөлөлтийг хэвээр үлдээхийн төлөө гэсэн байв.

Хувь хүмүүст үзүүлсэн татварын хөнгөлөлтийг Жорж Буш бий болгосон бөгөөд түүний хугацаа нь 2011 онд дуусах юм. Обама өмнө нь 200 мянгаас дээш долларын орлоготой хүмүүст тэр хөнгөлөлтийг үзүүлэхгүй гэсэн билээ.

Янз бүрийн төвшний хүмүүст нэмэгдэл нь янз бүрээр үйлчлэх байлаа. Тухайлбал, 200-500 мянган долларын орлоготой хүмүүс төсөвт  жилдээ 532 ам.долларыг нэмэн төлөх байв. 500-1000000 хүртэл долларын ашигтай хүмүүс жилдээ 10000 долларыг илүү өгнө. Саяас дээш орлоготнууд 100 мянгаас дээш доллар ыг татвартаа нэмүүлэх ёстой байсан юм.

Конгрессийн тооцоогоор татварын хөнгөлөлт нь урт хугацааны ирээдүйд Америкийн төсөвт таван тэрбум долларын  ашиг өгөхгүй ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж