
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатын нэр төр сэргээх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөсөн есдүгээр сард болж өмгөөлөгч С.Ганчимэгийг хүний нэр төрд халдсан тул хэвлэл мэдээллээр дамжуулан уучлалт хүсэх шийдвэрийг тус дүүргийн Захиргааны хэргийн шүүхээс гаргасан юм. Гэвч өмгөөлөгч С.Ганчимэг эл анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн нийслэлийн Шүүхэд давж заалдах гомдол гаргасан . Тэдэнд холбогдох нэр төр сэргээх давж заалдах шатны шүүх хурал маргааш нийслэлийн Шүүхэд болно. Өмгөөлөгч эмэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сард АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг хүчингийн хэрэгт буруутган Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг тус албанд шалгаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзсэн юм. Тодруулбал, Эрүүгийн байцаах байцаан шийтгэх хуулийн 175.1-ээр “Гомдол мэдээллийг хянах явцад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй, байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон бол эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол гаргана” гэснийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Үүний дараа Э.Амарбат нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр түүний талд гарсан билээ.
Н.Түвшин