
АНУ-ын гол оршуулгын газар болох Арлингтоны Үндэсний Оршуулгын газарт болсон ёслолын арга хэмжээнд дэд еррөнхийлөгч оролцож, хэлсэн үгэндээ Ирак, Афганистаны дайнд 5700 дайчид амь насаа алдаж, 40000 цэрэг эрс шархдасныг цохон тэмдэглэжээ.
Дэд ерөнхийлөгч “16000 орчим залуу эрчүүд, бүсгүйчүүд амьдралынхаа үлдсэн хугацаанд эмчийн хараа хяналт нь дор байх шаардлагатай байгаа”-г дурдсан байна.
Арлингтоны оршуулгын газар нь Салан тусгаарлах дайны үеэс эхлэн тулалдааны талбарт амь үрэгдсэн дайчдыг оршуулдаг ариун газар гэж тооцогддог бөгөөд энэ онд уг газарт оршуулсан мянга мянган хүний нэрсийн жагсаалт архивын материал алга болсон тухай яриа гарч, шуугиан дэгдэж байсан удаатай.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг