
Дагестаны дотоод яамнаас Махачкала хотод хоёр удаа зэвсэгт дайралт болж, 6 цагдаа амь насаа алдсан тухай мэдээлсэн гэж оросын Ria Novosti агентлаг мэдээлжээ.
Интерфакс агентлаг дөрвөн босогчид амь үрэгдсэнийг бас мэдээлсэн байна. Мөн жирийн иргэд өртөж, шархадсаныг эмнэлэгт хүргэн эмчилж байгаа аж.
1994-1996 онд болсон Чечений анхны дайнаас хойш зэвсэгт босогчдын тэмцэл “ислам”-жижиж, бүх кавказын хэмжээнд хүртэл өргөжсөн байна.
Кавказын бүгд найрамдах улсуудад бараг өдөр тутам зэвсэгт дайралт, отолт, хүний амь нас хөнөөх тохиолдол гардаг болсон байна.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг