
Замын-Үүд боомтоор 1.7 кг мансууруулах төрлийн бодис гаргахыг завдсан Чингэлтэй дүүргийн харьяат М.Ойгонбаяр болон хэд хэдэн хүнээр хар тамхи зөөвөрлүүлсэн гэх хэрэгт сэжигтээр татагдсан Филиппин улсын иргэн Эдвартыг ЭЦГ-аас интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тэрбээр БНХАУ-д бүх насаараа хоригдох ял авсан Л.Байгальмаа, мансууруулах төрлийн бодис тээвэрлэхэд зуучилсан Ё.Оюунчимэг,Л.Гантуул, Бангладеш руу хар тамхи тээвэрлэж яваад баригдсан н.Нандинцэцэг нарыг мансууруулах бодис зөөвөрлөхөд ашигласан байж болзошгүй юм байна. Манай улсад Сөүл-Улаанбаатар, Бээжин-Улаанбаатар, Москва-Улаанбаатар гэсэн гурван чиглэлээр мансууруулах төрлийн бодисыг гэмт этгээдүүд оруулдаг байх магадлалтай гэнэ.
Н.Түвшин