Арваннэгдүгээр
сарын 13-ны баяр
Хараагүйчүүдийн олон улсын өдөр
Хөтөч ноход бол хараагүй хүний нүд. Фото: Aaron Bunker, Shutterstock
Францад 1745 оны арваннэгдүгээр сарын
15-нд Валентин Гаюи
(Valentin Hauy) гэдэг нэртэй
сурган хүмүүжүүлэгч төржээ. Тэрээр Парис ба Петербургт хараагүй хүмүүсийн хэд хэдэн
сургуулийг нээсэн түүхтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр энэ өдрийг
Хараагүйчүүдийн олон улсын өдөр (International Day of the Blind) болгохоор шийдсэн
байна. Валентин Гаюи анх өөрийн зохиосон үсгийн дагуу хараагүйчүүдийг
сургах арга боловсруулжээ. Тэрээр Засгийн газрын дэмжлэггүйгээр өөрийн хөрөнгөөр
өөрийн байранд хараагүйчүүдийн анхны сургуулийг 1784 онд нээсэн байв. Түүний анхны
сурагч нь сүмийн ойролцоогоос олж авсан Франсуа
де Лезюер гэдэг хүү болжээ.
Дараа нь тэрээр гудамжинд хаягдсан 11 хүүхдийг сурагчаа болгожээ. Хараагүй хүүхдүүдийг
тэрээр сургаж, хүмүүжүүлэхдээ шинжлэх ухааны үндэслэл дээр гаргаж тавьсан байв.
Хатуу цаасан дээр хонхойлгон хийсэн үсгээр
тэрээр сургаж байсан ба Луи Брайлийн рельефын зургаан цэгт үсэг гарч иртэл түүнийг
үсэг ном анхдагч нь байсан юм.
Сохор яруу найрагч Сэмимару Х зуунд амьдарч
байсан бөгөөд түүний дүр япон зураачдын анхааралд тогтмол байснаас гадна Но театрын
багийн нэг болжээ. Йоситоши Цукуокагийн зурсан “Сэмимаругийн дүртэй 100 сар” гэдэг
зургаас
Өдрийн ишлэл
“Хүний дутагдлыг мэдэхээр хүсвэл түүнд
хайртай хүмүүст ханд. Тэд танд юу ч ярьж өгөхгүй ч түүний дутагдлыг сайн мэдэж байгаа”
(Р.Л.Стивенсон 1850 оны арваннэгдүгээр
сарын 13-нд төржээ)
Стивенсоны бусад хэллэгээс: “Арслан бол
амьтны хаан. Гэрийн тэжээмэл амьтан байж чадахгүй. Мөн тийм шалтгаанаар дурлал бол
хэтэрхий хүчтэй мэдрэмж учраас аз жаргалтай гэрлэлтийн үндэс болж чадахгүй”
“Бүх насаараа хамт үхтэлээ уйдтал амьдарна гэдэг нь багагүй авьяас шаардана”
“Дурсгал багатай хүмүүст л хөшөө босгодог”
“Дурсамж гэдэг бол хэзээ ч элэгдэшгүй шидэт
хувцас”
Үйл явдал
Монголчуудтай холбоо байгуулах гэсэн хамбын
төлөвлөгөө бүтэлгүйтэв
1242 он: Ромын хамба IV Иннокентийн бие
төлөөлөгч итали лам Жованни
да Плано дель Карпини (1180-1252) Чингис
хааны ач хүү Гуюк хаантай Хархорин хотод уулзах үеэр хамбад хариу захидлыг дамжуулж
өгчээ. Тэр илгээлт “Бид танай бурханд мөргөж байна. Түүний тусламжтайгаар Өрнө,
Дорныг байлдан дагуулна” гэсэн үгээр төгссөн байжээ. Гэвч хамба ламын лалынхны эсрэг
монголчуудтай хамтран тэмцэх холбоо байгуулах гэсэн нь бүтэлгүйтсэн юм.
Усан дор анхны хонгил хийгдлээ
1927 он: Нью-Йорк хотноо Гузон голын доогуур
Манхэттены Кенел-стритийг Нью-Жерсийн 12 ба 14 дүгээр гудамжтай холбосон хонгилыг
ашиглалтад оруулсан байна. Pennsylvania Railroad (PRR) компанийн барьсан энэ хонгил
төмөр замын зорчигч тээврийн салбарт дэлхийн техникийн гайхалтай ололтуудын нэг
гэгддэг. Хонгилын урт нь 2,7 км бөгөөд усны үеэс 28,5 метрийн гүнд хонгилыг ухсан
байна. Салхивчийн 84 сэнс 90 секундын дотор тэндхийн бүх агаарыг сольж байдаг. Эхлээд
Гузоны хонгил гэж нэрлэгдсэн байгаад 1927 онд уг төсөл дээр ажиллаж байгаад нас
барсан инженер Клиффорд
Милберн Холландын
(1883-1924) нэрээр түүнийг нэрлэжээ. Заримдаа Холландын нэрийг “Голландын туннель”
гэж гажуудуулан хэлдэг аж. Байгууламжийг инженер
Оле Сингстад (1882-1969) дуусган
бариулсан байв. Холбооны мөрдөх товчоо уг хонгилд исламын террористуудын төлөвлөсөн дэлбэрэлтийг
таслан зогсоож чадсанаа 2006 оны долдугаар сарын 7-нд мэдээлж байлаа. Хэрэв уг террор
хийгдсэн бол Нью-Йоркийн бараг тал хувь усанд автах байжээ.