
Монголын Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцыг Их британийн хуулийнхан хүн хулгайлсан гэх хэрэгт сэжигтнээр татсан шүүх хурал маргааш Лондонд болох юм. Уг шүүх хурал Монголын цагаар маргааш оройн 23.00 цагт эхлэх аж. Өмнө нь Английн талаас тус улсын Гадаад хэргийн яам болон Монголд Улсад суугаа Элчин сайд Диксон нар Б.Хурцын Лондонд очих өдөр, цаг хугацааг Их Британийн Онц ноцтой, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх агентлагт мэдээлсэн тухай тухай улсын зарим хэвлэлүүдэд гарсан юм. Харин энэ хэргийн улмаас Английн тал Монголд суугаа Элчин сайдаа эргүүлэн татах болсон тухайгаа манайд мэдэгдсэн байна. Их Британийн эрх бүхий албанынхан өнгөрсөн сарын 17-ны өдөр Хитроу нисэх онгоцны буудлаас манай улсын иргэн Б.Хурцыг баривчилсан юм.Түүнийг олон улсын эрхзүйн хэм хэмжээ зөрчин гүйцэтгэх ажилллагаа явуулсан гэдгээр буруутгаад буй. Өнгөрсөн хугацаанд Б.Хурцад холбогдох шүүх хурал хоёр удаа болсон байна.
Н.Түвшин