
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат эмнэлэгт хэвтэж байгаад энэ хагас сайнд гэртээ гарчээ. Нуруу өвддөг хууч эмгэг нь сэдэрч, физик эмчилгээ хийлгэсэн тэрбээр даваа гаригаас ажилдаа орох юм байна. Ардчилсан намын дотоодод үүссэн асуудлуудаар намын удирдлагынх нь хувьд түүний байр суурь сонсогдохгүй байгаа нь бие чилээрхсэнтэй нь холбоотой бололтой.
Юутай ч АН ирэх долоо хоногт багтаан Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулах юм байна. Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын тов одоогоор тодорхойгүй байгаа аж.
З.ГИЛ