Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

Хүйтний эрч чангарна

Сүүлийн өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр хүйтэрч агаарын температур хасах хэм рүү оржээ. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүртэл хүйтрэх нь байна. Улаанбаатарт өнөөдрийн 20 цаг хүртэл өдөртөө багавтар үүлтэй, цас орохгүй, 5-7 хэм хүйтэн байна. Салхи баруунаас секундэд 5-10 метр хүрч ширүүснэ. Өглөө 05 цагт Улаанбаатарт 21 градус  хэм, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 883  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. баруунаас секундэд 5-10 метр хүрнэ. Хангай, Хэнтийн уулс болон Дарьганга, Дорнод монголын тал нутгаар 6-11 хэм  хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 хэм дулаан,  баруун болон говийн нутгийн баруун хэсгээр 4  хэм дулаанаас 1  хэм хүйтэн,  бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж