Н.Түвшинбаяр алтан шаргал дээлээр гоёв

Хуучирсан мэдээ: 2010.11.13-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр алтан шаргал дээлээр гоёв

Олимпийн аварга Н.Түвшинбаярын сонирхолтой зургийг та харж байна. БНХАУ-ын Гуанжоуд болж буй Азийн спортын наадамд хүч үзэхийн зэрэгцээ Монголын баг тамирчдын тугчийн үүргийг гүйцэтгэсэн олимпийн аварга нээлтийн ажиллагааны үеэр тун эрэлттэй байжээ. Монгол дээл, монгол хувцас түүнд сайхан зохидгийг ч хэлэх үү, алтран шаргалтах үндэснийхээ хувцсаар гангарсан Монголын багийн тугчтай зургаа даруулах гэсэн хүмүүс нэлээд урт дараалал үүсгэж, аваргыг жаахан чилээсэн сурагтай.

Бээжингийн олимпийн наадмаас эх орондоо мөрөөдлийн медальтай ирсэн аварга маань Азийн наадамд Монголын баг тамирчдаа ийн манлайлан хийморийг нь сэрээлээ. Олимпийн аварга тугчтай багаас олон олон медалийн эзэд тодрох болтугай.

Б.Ирмүүн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж