9 сарын 11-ийг бүү мартаасай

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

9 сарын 11-ийг бүү мартаасай

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    АНУ-ын экс ерөнхийлөгч Жорж Буш өөрийнх нь засаглалын үед болсон “есдүгээр сарын 11”-ний алан хядах үйл ажиллагааг хүмүүсийн зүрх сэтгэлээс аажмаар бүдгэрэн алга болохвий гэж санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

    Ноён Буш, “Сувдан Эрэг”-ийн түүхтэй адил зүрхэнд шарх үлдээсэн “есдүгээр сарын 11” аажмаар бүдэгхэн дурсамж болон хоцрохнээ. Чикагочууд одоогийн “Willis” буюу “Sear” цамхагийг тухайн үеийн халдлагын нэгэн бай болж болох байсныг бүү мартаасай гэдгийг дахин сануулсан байна.

    Ноён Буш Чикаго хотын дарга Ричард Далэиг халдлагын өдөр хотын иргэдэд маш ухаантай мэдэгдэл хийснийх нь төлөө тэр дундаа цамхаг дээр болон хотын төвийн хамгаалалтыг чангаруулсных нь төлөө шагнажээ.

    Чикаго хотыг Америкийн хамгийн сайн удирдлагатай хотоор тодруулсан байна.
    Ерөнхийлөгч Буш хүнд хэцүү үед жинхэнэ удирдагчийн зан чанарыг гаргаж чадсан мөн иргэдийн сэтгэл зүрхийг нэгтгэж агуу үндэстэн гэдгээ харуулсан гэж Даилэи мэдэгдсэн байна.

    Үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөс хойш хэсэг хугацаанд нам жим байсан экс ерөнхийлөгч "Decision Points" нэртэй ном бичиж, мягмар гаригт худалдаанд гаргажээ. Тэрээр дурдатгал номондоо өөрийн залгамж халаа, гаргаж байсан шийдвэрүүдээ зөв байсан гэж үзсэн байна.

    Номынхоо төгсгөлд ерөнхийлөгч байх хугацаанд нь АНУ дахин өөр алан хядах үйл ажиллагааны золиос бололгүй долоон жил хагасын нүүр үзсэн нь түүний хувьд хамгийн том амжилт байлаа гэж дүгнэжээ.

    Б.Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж