Чилийн нутагт шинээр 6,1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ. Энэ сарын 28-ны орон нутгийн цагаар 17:43-т газар хөдөлсөн ба төв нь Сантьяго хотоос 282 км-ын зайд баруун өмнө зүгт байлаа. Хохирлын талаархи мэдээлэл ирээгүйн дээр цунамийн түгшүүр зарлаагүй байна. Өнгөрсөн сарын 27-нд Чилид 8,8 баллын хүчтэй газар хөдлөн хэдэн арван тэрбум долларын хохирол учруулсан билээ.