Их Британид эрчим хүчний үнийг нэмэв

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Их Британид эрчим хүчний үнийг нэмэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Их Британийн “British Gas” компани хий болон цахилгааны үнийг энэ өвөл долоон хувиар өсгөх болсон тухай зарлалаа. Шинэ тарифыг ирэх сарын 10-наас эхлэн мөрдөх юм. Компанийн тайлбарласнаас түүхий эдийн үнэ ихээр нэмэгдсэн тул энэ шийдвэрийг гаргаж байгаа аж.

    Ойролцоогоор найман сая хэрэглэгч өндөр үнэтэй эрчим хүч хэрэглэх боловч эмзэг давхаргын 300 мянган иргэнд үнийн өсөлт нөлөөлөхгүй гэж компани мэдэгдэж байна. Ингэснээр тус улсын хоёр ч эрчим хүчний том компани үнээ өсгөх болж байна.

    Хийн түлшний бөөний үнэ хавраас хойш 25 хувиар нэмэгдсэн байна. Компанийн тооцоолсноор иргэд долоо хоногт дунджаар 1,5 паундыг илүү төлөх хандлагатай байгаа аж.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж