Италийн үзвэрийн газруудын ажилчид ажил хаялт зарлав

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Италийн үзвэрийн газруудын ажилчид ажил хаялт зарлав

Италийн урлаг, соёлын газруудын ажилчид Засгийн газраас олгодог төсвийг танасаныг эсэргүүцэн, нэг хоногийн ажил хаялт зарласан байна. Ойролцоогоор 800 музей, галерей, номын сан болон соёлын өв дурсгалын газрууд үүнд нэгдэж байгаа аж.
Италийн Засгийн газраас энэ салбарын төсвийг ирэх гурван жилийн хугацаанд 280 сая еврогоор багасгах шийдвэр гаргах гэж байгаа нь ийнхүү эсэргүүцэлтэй тулгарч байна. Тус улсын хувьд урлаг, соёлын үнэт бүтээлээр хамгийн баялаг билээ. Өнгөрсөн долоо хоногт Помпэй дэх 2000 жилийн настай “Гладиаторуудын ордон” үзвэрийн газрын барилга нурсан юм. Тиймээс цаашид соёлын дурсгалуудаа хадгалж үлдэж чадах эсэх нь эргэлзээтэй болж байна гэж салбарын ажилчид үзэж байна. Тэд түүнчлэн Соёлын сайд Сандро Бондиг огцруулахыг шаардаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж