
Асрамжийн газар хоёр давхартай бөгөөд гал нэгдүгээр давхраас эхэлж гарсан байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж. Амиа алдсан бүх хүн 70-80 настай байжээ. Түлэнхийний гэмтэл авсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.
Энэхүү асрамжийн газар ихэвчлэн 50-91 насны эмэгтэйчүүдэд үйлчилдэг байсан гэж тус улсын “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Э.Очирт