
Тайванийн ерөнхийлөгч асан Чен Шуи-бианы хэргийг Дээд шүүхээр оруулж, дахин 11 жилийн турш хорих шийдвэр гаргасан байна. Түүнийг газрын хэлэлцээр хийсэн болон өөрийгөө албан тушаалд томилсон хэмээх хоёр зүйл ангиар буруутгаж байгаа аж. Шүүх хурлын шийдвэр пүрэв гаригийн орой гарсан байна. Экс-ерөнхийлөгчийг түүнчлэн улс төрийн эрх мэдэл болон ерөнхийлөгч байсан хүнд олгодог эрх ямбаас нь чөлөөлөх болсон гэж Дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Чанг Чун-цан хэлж байна.
Чений эхнэр Ву Шу-жиенийг мөн хоёр удаагийн хахуулийн хэргээр 19 жил, мөнгө угаасан хэргээр долоон сарын хорих ялаар шийтгэж байгаа аж. Түүний ч мөн адил улс төрийн эрх мэдлийг зогсоож байгаа аж.
Тэд нийт 400 сая тайвань доллар /13,2 сая ам.доллар/ -ын торгууль төлөх ёстой юм. Чений хувьд 2000-2008 оны хооронд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан билээ.
Э.Очирт