
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ. Чуулганы хуралдаан уг нь Засгийн газрын цагаар үргэлжлэх ёстой байсан ч, асуулга тавьсан гишүүн, асуулгад хариу өгөх Ерөнхий сайд ч байгаагүй тул өндөрлүүлсэн юм. Асуулгыг энэ удаад УИХ-ын гишүүн Г.Батхүү Хуулийн хэрэгжилтийг хангах, хууль сурталчлах үйл ажиллагааг сайжруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Э.Бат-Үүл нар "Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, МИАТ, ИНЕГ, цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд болон бусад томоохон улсын үйлдвэрийн газруудыг олон улсын нэр хүндтэй аудитын компаниар шалгуулж, дүнг нь УИХ-аар хэлэлцүүлэх талаархи асуулга"-ын хариуг тус бүр сонсохоор байсан юм.
Г.Дарь