Иракийн суннитийн нэртэй зүтгэлтэнд халдав | News.MN

Иракийн суннитийн нэртэй зүтгэлтэнд халдав

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Иракийн суннитийн нэртэй зүтгэлтэнд халдав

Иракийн цагдаагийн мэдээгээр ням гаригийн өглөө Сиритэй хил залгаа Каим хотод цуврал дэлбэрэлт болжээ. Таван хүн үрэгдэж, 15 хүн шархадсан байна. Мөрдөн байцаалтаар дэлбэрэлт суннитийн нэрт зүтгэлтэн шейх Мурди Мухамед аль-Махалавийн босгож байсан байшингийн дэргэд болсон байна. Тэрээр гуравдугаар сарын сонгуульд Ерөнхий сайд асан, шашны биш эвслийн лидер Айяд Аллавийг дэмжсэн юм. Алан хядагчид дэлбэрэлт болсон газар хүмүүс цугларах үеэр хэд хэдэн бөмбөгийг дэлбэлжээ. Сонгуулийн дүнг зарласны дараа Иракт хүчирхийлэл газар авч байна. Сонгуулиар Аллави өнөөгийн Ерөнхий сайд Нури аль-Маликийн намыг ялсан билээ. Малики сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Каим хот нь Анбар мужид байдаг. Тэндхийн суннитууд эвслийн цэргийн хамт исламын дайчидтай тэмцэх болсноос хойш Анбар мужид хүчирхийлэл буурсан байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж