Иргэний үнэмлэхийн торгуулийг 25 мянгаар нэмжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Иргэний үнэмлэхийн торгуулийг 25 мянгаар нэмжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2011 оны нэгдсэн төсвийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Нэгдсэн төсвийн төсөлтэй уялдан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар тусгаж, ингэснээр улсын төсөвт 20 орчим тэрбум төгрөгийг оруулах бололцоотой хэмээн үзжээ. Тодруулбал, төрсний гэрчилгээ олгоход 220 төгрөг, нас барсан иргэний үнэмлэхийг хасахад 330 төгрөг тус бүр хураахаар тусгасан байна. Мөн иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн иргэнд 25 мянган төгрөгийн торгуулийг нэмж  ногдуулахаар оруулж иржээ. Ийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг нэмэгдүүлсэнд гишүүд шүүмжлэлтэй хандаж, хуучнаар нь хэвээр үлдээх ёстой гэсэн байр суурийг баримталлаа. Харин Сангийн сайд С.Баярцогт хэлэхдээ “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг манай улс 1993 онд баталсан. Түүнээс хойш шинэчлээгүй 17 жил болж байна. Бусад орнууд 4-5 жилийн дотор шинэчлэн баталж байдаг. Ер нь бол хувь хүн иргэнийхээ үүргийг хүлээх ёстой” гэсэн хариу өглөө.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж