
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын 2011 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж байна. Гэвч Засгийн газрын гишүүдээс С.Баярцогт, С.Ламбаа, Л.Гансүх, Д.Зоригт нар л чуулганы хуралдаанд сууж байна. Иймд УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдийг хуралдаанд суухыг шаардав. Ялангуяа Ерөнхий сайд С.Батболд алга байгаа нь байж болохгүй зүйл гэж гишүүд үзэж, яаралтай дуудаж ирүүлэхийг шаардлаа.
Л.ОЮУН