Миранда Керр зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Миранда Керр зодог тайлна

“Victorias Secret”-ын сахиусан тэнгэр, нэрт загвар өмсөгч Миранда Керр удахгүй үрийн зулай үнэрлэнэ. Тэрбээр “Миний ажил, карьер үнэхээр гайхалтай. Гэхдээ тэр бол миний амьдрал биш. Миний амьдрал бол гэр бүл. Би хүүхдээ төрүүлээд дахин загварын тайзнаа гарах бодолгүй байгаа. Би тухтай сайхан байшинтай, олон хүүхэдтэй, нам гүмхэн ийм л энгийн сайхан амьдрахыг хүсдэг. Миний нөхөр энэ бүх мөрөөдлийг минь биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

Өдгөө 27 настай Миранда Керр өнгөрсөн долдугаар сард Холливуудын нэрт жүжигчин Орландо Блумтэй сүй тавьсан билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж