Ford Volvo-г худалдах гэрээнд гарын үсгээ зурна

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Ford Volvo-г худалдах гэрээнд гарын үсгээ зурна

Америкийн автомашин үйлдвэрлэлийн  аварга болох Ford Motor Co. компани ойрын хоногуудад өөрийн Швед дэх Volvo Car Corporation  салбараа Хятадын үйлдвэрлэгч Geely компанид худалдах гэрээнд гарын үсгээ зурав. Volvo Car Corporation салбарын хэвлэлийн төлөөлөгч  Пера-Ааке Фроберга (Per-Aake Froeberg)-ийн  хэлснээр гэрээнд ням гаригт гарын үсэг зураад даваа гаригт энэ талаар хэвлэлийн бага хурал хийлгэх гэнэ. Volvo Car  Corporation. компанийн төв байр байрладаг Гетеберг хотод уг ёслол хийгдэх юм байна. Гарын үсэг зурах арга хэмжээ нямд эсвэл даваа гаригт болж магадгүй хэмээн тэр ням гаригийн өглөө ярьсан байлаа. Америкийн талаас Ford Motor Co. компанийн санхүүгийн захирал Льюис Бут (Lewis Booth), Хятадын талаас Geely-ийн захиргааны дарга Ли Шуфу (Li Shufu) нар гарын үсэг зурах гэнэ. Наймааны үнэ нь хоёр тэрбум орчим ам.доллар байх ажээ. Хятад өнгөрсөн жилд дотоодын авто худалдаагаар АНУ-ыг ардаа орхин дэлхийд тэргүүлэх болсон байна. Санхүүгийн хямралаар АНУ ба Японы машины зах зээл их хохирол амсаж байгаа учраас тэдний гол аврал нь Хятад болоод байгаа юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж