Нөхөртэйгээ болзож яагаад болохгүй гэж

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Нөхөртэйгээ болзож яагаад болохгүй гэж

Гэрлэлт хамтын амьдрал боловч хосуудад бие биетэйгээ ярилцах цаг ховор олддог. Хүүхэдтэй болсны дараа гэрлэлт гэж чухам юу болохыг хүмүүс мэдэрч эхэлнэ. Амьдралын өдөр тутмын аар саар зүйлс, хүүхэд, ажил, хадмууд, кареер тэдний бие биедээ зориулах цагаас хороож байдаг. Азид саяхнаас бий болсон нэгэн үйлчилгээ олон хүний сонирхлыг татаж байгаа аж.  Asian Dinner Club гэр бүлтэй хосуудад зориулсан "Мөрөөдлийн болзоо” үйлчилгээ явуулж эхэлжээ. Клубын тэргүүн  Салима  Манжи "" Ийм болзоо хосуудад анх танилцаж байсан үеийнх шиг сэтгэл хөдлөл, догдлолыг дахин мэдрүүлж, хуучин сайхан цагийг эргүүлэн авчирна” гэж ярьж байна. Түүний ярьж буйгаар эрвээхэй болон нисч, хайр дурлал шиг галд тэмүүлэхийг хүсдэггүй хүн ховор гэнэ.
Гэр бүл хүний хамгийн нандин сайхан зүйл гэдэг нь мэдээж. Гэхдээ нэгэн хэвийн амьдрал нь хайр дурлал, дур хүслийн галыг бөхөөдөг аж. Тиймээс гэрлэсэн хүн болгон хайртай хүндээ анхных шигээ дахин  галзуурсан мэт дурлахыг хүсдэг. Та ч бас эхнэртэй, нөхөртөө дахин дурлаж, зөвхөн хайр дурлал л өгч чаддаг сэтгэл хөдлөл, догдлолыг мэдрэхийг хүсч байгаа нь гарцаагүй.
Та эхнэртэйгээ эсвэл нөхөртэйгээ анх танилцаж байсан үеэ санаж байна уу?
Түүнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж, гурван хоног гурван жил шиг санагддаг байсан тэр өдрүүдийг санаж байна уу? Харин одоо өөрсдийгөө хараач.  Өмд, футболктой холхих гэрийн эзэд. Гангалаад хаачих ч билээ гэж бодож байна уу? Танд хажуудаа хэвтэж буй хүнээ хайртай хүн чинь биш, огт танихгүй хүн шиг мэдэрч байсан тохиолдол байна  уу? Хэрэв байгаа бол асуултынхаа хариуг өөрөөсөө эрэх хэрэгтэй.
Нэгэн удаа би сонирхолтой  зүйл хийхээр шийдэж, бүжгийн клубт элссэн билээ. Би сайн бүжигчин ч болж мэдэхээр байгаагаа нөхөртөө хэлэхэд тэрбээр над руу муухай харсан юм. Би дахин бүжгийн клубт очоогүй. Хэрвээ хос хоёрын нэг нь өөр зүйл хүсдэг бол романтик байх аргагүй.  
Дараа нь нөхөр бид хоёр гэрлэснээсээ хойш анх удаа болзоонд явсан юм. Би гарахаар бэлтгэж сормуусаа будаж  байтал охин маань надаас “ Та хоёр ирэх юм уу?” гэхэд нь би “ Ердөө хотын төв ороод ирнэ” гэлээ. Гэтэл тэр “ Хэдэн цагт” гэж асуусан юм. Тэр үүнийг  надаас сурсан бололтой.
Бид ресторанд хоёр хүний ширээ захиаллаа. Би дотроо нөхөр бид хоёр харц тулгарвал яах бол, нөгөө л гэртээ ярьдаг зүйлээ ярих бол уу эсвэл ярих юм олдохгүй бол яанаа гэж бодож байв.

Гэвч тийм зүйл болсонгүй. Магадгүй лааны гэрэл, хундага дарс, сайхан хоол ч нөлөөлсөн байж магадгүй.  Бид  яг л анх танилцаж байгаа  хоёр шиг байлаа. Зогсоо зайгүй ярьж байсан боловч нөгөө улиг болсон аар саар зүйлс огт сөхөгдөөгүй юм. Би яг л дурласан охин шиг болж, нөхөртөө хайртай хэвээрээ гэдгээ мэдсэн юм.
Тиймээс  танд л гэж хэлэхэд эхнэр, эсвэл нөхөртэйгөө болзоонд явж бай.  Хайртай хүндээ дахин дурла.
Гэр бүлтэй хүмүүс яагаад болзоонд явдаггүй вэ? Тэд ийм шалтгаан хэлдэг.
Хонгор минь өнөө орой гарах уу?
    * "Хүүхэд хэн харах юм бэ?"
   * "" Хөргөгчинд  бидэнд уух юм хангалттай байгаа шүү дээ”
   * ""Бөөн ядаргаа""
   * ""Бид ядраад байна, шүршүүрт орчихоод унтлаа""
   * ""Маргааш их чухал өдөр""
   * ""Гэртээ үлдсэн нь дээр биш үү? ""
   * ""Тэгье, гэхдээ өнөөдөр биш""
   * ""Өнөөдөр их хүйтэн өдөр байна ш дээ""

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж