Монгол Улсын Засгийн газар “Олон нийтийн оролцоонд тулгуурлан бичил дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжийг авсан бөгөөд буцалтгүй тусламжийн тодорхой хэсгээр уг таслийн гүйцэтгэлийн үнэлгээг хийх зөвлөхийн үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нэрийн өмнөөс Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийг удирдах нэгж, зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээгээр “Олон нийтийн оролцоонд тулгуурлан бичил дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт, үр дүнгийн үнэлгээг хийж, үнэлэлт дүгнэлт өгөх бөгөөд уг үйлчилгээг нэг сарын хугацаанд гүйцэтгэнэ.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотдлох мэдээллийг /нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт/ ирүүлнэ.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар өдөр бүрийн 09:00-18:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ уг хаягаар 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
VI хороо. Энхтайвны өргөн чөлөө-36. Ти Жи төв
V давхар. 506 тоот. Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах
хоёр дахь төслийг удирдах нэгж. Утас:976-11-312194, Факс:976-11-321674