“Nissan” машинуудаа эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

“Nissan” машинуудаа эргүүлэн татна

“Nissan Motor” компани 586 мянган “Frontier”, “Xterra” загварын автомашиныг таван булын гар зэвэрвэл хугарах эрсдэлтэй байгаа хэмээн эргүүлэн хурааж авах болсон байгаа юм. Үүний 85 хувь нь АНУ-аас ирэх юм. Компанийн хэлснээр энэ эд ангийн холбоос нь зэврэх аюултай бөгөөд эргэлтийн хөдөлгөөнийг хязгаарлах, цаашлаад хугарах ч аюултай байгаа аж. Энэ талаарх гомдол Бразилиас зургаа, Канадаас гурав ирсэн байна.

Нийт 303 мянган “Frontier”, 283 мянган “Xterra”-гийн эд ангийг сольж буцаан илгээх юм байна. Доголдолтой автомашинууд 2001 оны долдугаар сараас 2005 оны нэгдүгээр сарын хооронд Теннесси мужид, 2001 арваннэгдүгээр сараас 2008 оны зургадугаар сард Бразильд үйлдвэрлэгдсэн юм.

Түүнчлэн 18,500 “Sentra”-г зайн холболтын доголдлоос болж эргүүлэн авах болжээ. Доголдолтой машинуудыг Мексикт тавдугаар сарын 22-ноос долдугаар сарын 8-ны хооронд үйлдвэрлэсэн аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж