
Германы Дортмунд хотноо үргэлжилж буй MY CAR авто шоунд нэгэн автомашин олны анхаарлыг татаж байна. McLaren SLR 999 загварын машины гадна, дотор талыг 5 кг алтаар бүрж, чимэглэсэн байна. Швейцарийн авто дизайнер Уели Анлайкер 35 жилийн турш автомашины чимэглэгчээр ажиллаж байгаа бөгөөд алтнаас гадна 600 ширхэг бадмаараг чулуугаар энэхүү McLaren-г чимэглэжээ. Тэдгээр бадмаарагийн зарим нь бүр 35 мм-ийн диаметртэй гэнэ. Үнийн тухайд уг төмөр хөлөг 5 сая швейцарь франк буюу 5,2 сая ам.доллар бөгөөд 30 мянган цагийн хөдөлмөр зарцуулжээ.
С.Цэлмэг