Өвөлжилтийн бэлтгэл хангагджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэл хангагджээ

Сүхбаатар аймагт энэ өвөл хоёр сая 54 мянган мал өвөлжихөөс дөрвөн сумын 39 өрхийн 24 мянган мал өөр аймгийн нутагт, есөн сумын 1024 өрхийн 333 мянган толгой мал өөрийн аймгийн өөр сумын нутагт өвөлжинө. Хилийн зурваст 100 орчим мянган мал өвөлжих бол тусгай хамгаалалттай газар нутагт 10 гаруй мянган мал өвөлжих ажээ.

Өвлийн бэлтгэл болгон 11 мянган тонн хадлан, 1600 орчим тонн гар тэжээл, 13 тонн ногоон тэжээл бэлтгэжээ. Малын усалгаа харьцангуй боломжийн хангагдсан бөгөөд энэ жил инжегерийн хийцтэй 20 худаг, төсөл хөтөлбөрийн хүрээнд өрмийн хоёр худаг гаргасан юм.үүнээс гадна малчдын хүчээр энгий уурхайн 89 худаг гаргаж, 140 орчим мянган га бэлчээр усжуулжээ. Энэ жил аймгийн ний нутгаар бэлчээрийн гарц сайн байсан учир мал сүргийн 98-99 хувь нь дундаас дээш тарга хүч авсан тухай тус аймгийн ХХААЖДҮГ-ын мэргэжилтэн хэллээ.

Өвөлжилтийн бэлтгэл 86.2 мянган хувьтайгаар бэлтгэл хангагдсан гэсэн дүнтэй байна.

Засгийн газрын тогтоол, ХХАА- яамны нэгдүгээр, аймгийн Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Энэ жил тус аймгийн нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, малчид өвөлжөөндөө бууж чадалгүй хорио цээрийн дэглэмд шилжсэн учир одооноос зарим нь өвөлжөөлж эхэлжээ. Тиймээс бэлтгэсэн өвс тэжээлээ сум суурин газарт хүргэж чадаагүй байгаа юм.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж