Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Үнсэлтийн тухай

Үнсэлтийн талаар та юу мэдэх вэ?
Та үнсэлцэхдээ сайн байж болох ч доорх  зүйлсийн талаар сонсоогүй байж таарна.
1. Гурван хос тутмын хоёр нь үнсэлцэхдээ толгойгоо баруун тийш болгодог.
2. Шов хийтэл үнсэхэд  хоёр  булчин гол үүрэг гүйцэтгэдэг бол тачаангуй үнсэлцэхэд нүүрний 34 булчин ажилд ордог байна.  
3. Хурууны хээ, цасан ширхэг давтагдашгүй байдаг  шиг яг адилхан уруулын хээ гэж  байдаггүй.
4. Үнсэлт өвчнийг ч мартуулж чадах гайхалтай ид шидтэй.  Үнсэлцэхэд хүний царай гэрэлтэж, цусны эргэлт сайжирч, амны хөндий цэвэршдэг төдийгүй толгойн өвчин намддаг байна.
5. Хүн амьдралынхаа туршид дунджаар 336 цагийг үнсэлцэхэд зарцуулдаг байна.
6. “X” тэмдэг яагаад үнсэлтийг илэрхийлэх болсон юм бол гэж бодож байсан уу? Дундад зууны үед хүмүүс гарын үсэггүй байсан учраас X тэмдгээр хайртай хүндээ үнсэлт илгээдэг байжээ. Эцэстээ X  үнсэлтийг илэрхийлэх болсон юм.
7. Үнсэлцэх үед уураг тархинд шүхрээр үсрэх, гүйх, үсэрч харайх үед үүсдэгтэй адил сигнал бий болдог байна.
8. Жирийн эмэгтэй гэрлэхээсээ өмнө 29 эртэй үнсэлцдэг гэсэн судалгаа байдаг.
9. Ажилдаа явахдаа эхнэрээ үнсдэг эрчүүд бусад эрчүүдийг бодвол ажилдаа амжилт гаргах нь илүү байдаг гэнэ.
10. Хамгийн удаан үнсэлцэж дэлхийн дээд амжилт тогтоосон хос бол Жейн Вайман, Регис Томми нар юм. Тэд “You’re in the Army Now” кинонд тоглох үедээ 3 минут 5 секунд үнсэлцжээ. Танд ч бас энэ амжилтыг эвдэх боломж бий шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж