Гадаадын орнууд, олон улсын донор байгууллага, дотоодын байгуулагуудаас зуданд зориулсан мөнгөн хандивын хэмжээ 828.7 сая төгрөг болоод байсан билээ. Харин эд материалын хандив 2.6 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц цугласан байсан талаар холбогдох албаныхан мэдээллээ. Өөрөөр хэлбэл нийт 3.4 тэрбум төгрөгийн хандив цугларчээ. Үүнээс 2.8 тэрбум төгрөгийн тусламжийг хоёр удаагийн цуваагаар 21 аймагт хүргүүлээд байгаа гэнэ. Одоогийн байдлаар хандив, тусламжаас 533.7 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө, эд материалын нийт 592.2 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Л.ХАЛИУ