Шүлхийн вакцин хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Шүлхийн вакцин хойшилжээ

Зүүн аймгуудад дэгдсэн малын гоц халдварт олон улсын А зэрэглэлийн шүлхий өвчин Хэнтий аймагт орж ирээд байгаа. Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс хотын суурьшлын бүсэд буй бүх малыг вакцинжуулахаар болсон юм. Энэ долоо хоногт ОХУ-аас ирэх байсан 710 мянган тун вакцин ирэх долоо хоногийн пүрэв гаригийн шөнийн онгоцоор ирэхээр болжээ. Эхний ээлжинд зүүн аймгуудын малыг вакцинжуулах  үүнээс 140 гаруй тун вакциныг нийслэлийн бүсэд байгаа малд хийх аж. Мөн нийслэлийн бүсэд  байгаа өөр аймгийн малчдын малд нийслэлийн хөрөнгөөр вакцин хийхгүй юм байна. Нийслэлийн сууршлын бүсэд  нийт 403860 толгой мал байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж