
Энэ долоо хоногийн загварын ертөнцөд болсон анхаарал татсан үйл явдлын нэг нь яах аргагүй 13 дахь удаагийн Нью-Йоркийн Шоколадан загварын шоу байлаа. Энэхүү шоу өмнө нь Бээжин, Парис зэрэг олон хотуудад зохиогдож байсан ба энэ удаа Нью-Йорк хотноо болж, танхим дүүрэн үзэгчтэй байлаа. Уг шоуны тасалбар 20 ам.долларын үнэтэй байсан ба Жак Торрес, Ник Малгери, Франсуа Паяард, Жонни Люзинни, Зак Янг, Карл Уорнер зэрэг 70 гаруй шоколадаар урлагчид оролцсон байна.
Өмнөх шоунуудаас ялгарах онцлог нь харьцангуй олон үзүүлбэртэй, дан ганц хувцас төдийгүй гоёл чимэглэл, цүнх малгай зэргийг шоколадаар урласан байжээ.
Н.Наран