
Holland ойрын өдрүүдэд толгой өндийх завгүй явна. Түүний “House of
Holland” цуврал цуглуулгад “Debenhams” зориулсан онцгой загварууд,
“Pretty Polly”–д урласан бариу өмд, тирконы загваруудаас гадна

“BlackBerry”-гийн ар талд зориулсан өвөрмөц загварууд багтаж байгаа
гэнэ. Henry Holland өөрийн намар/өвөл 2010 цуглуулгаасаа гар утасны ар
талд зориулсан өвөрмөц логонуудыг цөөн тоогоор бүтээжээ. Мөн тэд
захиалгаар хийсэн энэхүү “BlackBerry”–г “House of Holland” цувралаас
шууд худалдан авах боломжийг хэрэглэгчдэд нээлттэй олгох аж. Эдгээр
загваруудыг “DFW” буюу “Юу ч хийхэд бэлэн”, “IYF” буюу “Ил тод” гэсэн
хоёр төрлийн уриатай, дөрвөн төрлийн өнгөөр хийсэн байна.