“Хүний хөнжлийг бүү сөх”дахин амилна

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

“Хүний хөнжлийг бүү сөх”дахин амилна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Драмын эрдмийн театрын тайзнаа энэ сарын 15, 16-нд В.С.Красногоровын “Хүний хөнжлийг бүү сөх” жүжиг дахин амилах гэж байна. Жүжгийн зохиолчийн “Секс хийцгээе” хэмээх нэрээр нь уг жүжгийг анх тавьсан ч багагүй шүүмжлэлд өртсөн тулд “Хүний хөнжлийг бүү сөх” болгон өөрчилсөн юм. Гэхдээ жүжгийн нэрээсээ агуулга илүү гүнзгий,  эмгэнэлтэй бас инээдтэй жүжиг юм. Энэ хачирхалтай инээдмийн жүжигт баатрууд нь зөвхөн сексийн талаар л бодож ярьж байгаагаар гардаг ч төгсгөл хэсэгт жүжгийн тайлал өрнөдөг. 

    Тус жүжгийг найруулагч Э.Батхүү тавьж, гол дүрүүдэд жүжигчин А.Алтантөр, Г.Урнаа, Ц.Цэрэнболд, Д.Ганцэцэг, Б.Эрдэнэчимэг нар тогложээ.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж