
Д.Сүрэнхорын давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч сарын 21-нд нийслэлийн Шүүхэд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 91.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 150.3-аар зүйлчилсэн хэргийг хянан хэлэлцэж жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жилийн хорих ялын биеэр эдлэх шийдвэр гаргасан. Түүнийг Зайсан дахь дамжин өнгөрүүлэх хорих 401-р анги руу шилжүүлсэн ч Дээд шүүхэд хандах эрх нь хэвээр байгаа юм.
С.Отгон