Ирэх дөрөвдүгээр сарын урьдчилсан мэдээгээр агаарын температур шөнөдөө 4-16 хэм, зарим өдөртөө 4-9 хэм хүйтэн байна гэж цаг уурчид хэлж байна. Ирэх сарын сүүлээр дулаарах боловч баруун аймгуудад тунадас олон жилийн дунджаас ахиу орох гэнэ. Түүнчлэн салхины хурд зарим үед секундэд 24-28 метр хүрч ширүүсэх учраас малчдад онцгойлон анхааруулж байна. Шар усны үер үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард, иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг сануулж байна.
Л.ХАЛИУ