
Жозе Моуриньо нар даваа гаригт Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд өөр
өөрсдийн гэсэн Audi машиныхаа түлхүүрийг гардан авчээ. “Реал”-ын
академид харьяалагддаг бяцхан хүүхдүүд тоглогчдод түлхүүрийг нь өгсөн
байна.
Германы авто үйлдвэрлэгч Audi болон “Реал Мадрид” клубын хооронд 2003
онд байгуулсан гэрээний дагуу жил бүр багийн үндсэн тоглогчид болоод
дасгалжуулагчид Audi-гаас хүссэн төмөр хөлгийг нь бэлэглэдэг билээ.
Тоглогчид өөрийн хүсэл сонирхлын дагуу сонголтоо хийх боломжтой. “Онцгой
нэгэн” гэгддэг Жозе Моуриньо саарал өнгөтэй спорт загварын A7-г
сонгосон бол Хаби Алонсо, Рамос, Арбелоа, Озил болон Касильяс нар мөн
адил А7 маркийн машин сонгожээ. Харин дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч
Криштиан Рональду илүү cool загварын гялтганасан хөх өнгөтэй RS5, харин
Кака боронзон өнгөтэй RS6-г илүүд үзсэн байна. Гэхдээ тоглогчдын дийлэнх
нь Q7 болон Q5 маркийн Audi сонгожээ.
Дээрх арга хэмжээг “Реал Мадрид” клубын ерөнхийлөгч Флорентино Перез
удирдан явуулсан бөгөөд Сами Хедирагаас бусад бүх тоглогчид оролцсон
байна.