Хорогдсон малын тоо 5 сая 67 мянга 395-д хүрчээ | News.MN

Хорогдсон малын тоо 5 сая 67 мянга 395-д хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Хорогдсон малын тоо 5 сая 67 мянга 395-д хүрчээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамнаас авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт таван сая 67  мянга 395 мал хорогджээ. Энэ нь оны эхэнд тоологдсон нийт малын 11.5 хувийг эзэлж байгаа бөгөөд  52.7 хувь нь ямаа, 38.2 хувь нь хонь буюу 90.9 хувь нь бог мал байна. Хамгийн их хорогдолтой аймаг Өвөрхангай 1.0 сая, Завхан 594.2 мянга, Дундговь 535.7 мянга, Архангай 443.9 мянга, Говь-Алтай 433.4 мянга, Ховд 333.2 мянга, Өмнөговь 294.2 мянга байна.

Статистик мэдээгээр 1.2 сая төл хүлээн аваад байгаа бөгөөд 20 аймгийн 96 сумын нутагт цас нягтарч хатуурсан, зарим газраа мөсөн үе үүссэн зузаан цастайгаас малын хариулга маллагаа болон төл хүлээн авахад хүндрэлтэй хэвээр байна.

Л.ХАЛИУ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж