
Монголын толгой баячуудын нэг “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын мисс гэргий Д.Уянгалянхуа урлагаас хөндийрөн нам жимхэн амьдрах болсон билээ. Олны нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй мисс гэргий нь caяхан бизнест хөл тавьж, дэлгүүр нээжээ. Тэрбээр үнэтэй, чамин эдлэлд гар татдаггvйгээрээ ч алдартай. Дэлхийн шилдэг брэнд барааг Монголчууддаа нийлүүлж, ажил хэрэгч эрхмүүдийн үйлчлүүлэх дуртай миссийн “Max fashion” дэлгүүр нь төрийн ордны баруун талд байрлах Хотын захиргааны байртай хаяа дэрлэн оршдог юм.
А.Зул